Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим харуулын орчим болон харуулаас доош цөнтэй. мөсний зузаан 96 см буюу олон жилийн дунджийн орчим байгаа бол Хархорин сумын орчимд усны түвшин олон жилийн дунджаас 55 см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөс байрандаа хайлж, усан зах үүссэн. Мөсний зузаан 96см, олон жилийн дунджийн орчим байгаа бол Арвайхээр сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 25 см бага байгаа бол Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.5 м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР